Нэг удаагийн нислэгээр 150-250 га талбайд агаараас зураглал хийх боломжтой техник, хэрэгсэлтэй боллоо

Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага болон Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Канад Улсын Алтны бичил уурхайн зөвлөлийн хамтран хэрэгжүүлж буй “planetGOLD Алтны бичил уурхайд мөнгөн усны хэрэглээг зогсооход оруулах хувь нэмэр” төслийн хүрээнд Алтны бичил уурхайн зөвлөлөөс Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтэст Канад Улсын “AeroVironment Quantix Mapper” өндөр хүчин чадал бүхий дрон болон агаарын зураглал боловсруулах компьютер, программ хангамжийн хамт хүлээлгэн өглөө. Энэхүү нисэх төхөөрөмжийн давуу тал нь уул уурхайн нөхөн сэргээлтийн ажилд хяналт мониторинг хийх, уул уурхайн улмаас эвдэрсэн газрын талбайн хэмжээ, эзлэхүүнийг тооцож зураглал үйлдэх, … Continue reading Нэг удаагийн нислэгээр 150-250 га талбайд агаараас зураглал хийх боломжтой техник, хэрэгсэлтэй боллоо